Франц улсын хойд нутгийн амралт сувилалын жижигхэн Довиль хот, Орос, Франц, Герман улсуудын төрийн тэргүүнүүд Д.Медведев, Николя Саркози, Ангела Меркель нарын даваа гаригт эхлэх уулзалтанд бэлэн болоод байна. АНУ, Орос улс, Европ, Орос улсын хоорондын тэгш эрхтэй харилцаанд «дахин ачаалал» болохоор уулзалт болно гэж  Елисейн ордонд үзэж байна. Евроазийн бүс нутагт нэгдмэл аюулгүй байдлын орон зайг байгуулах ирээдүйг хэлэлцэх асуудал хэлэлцээрийн гол сэдэв болно. Энэ нь улс төрийн бодит байдалд нийцэж нийтлэг аюул заналын эсрэг харилцан мэдээлэж тэмцэх явдлыг олгож байна. Франц, Герман улсууд бол европын улс төрийн нөлөө бүхий гишууд билээ. Тэдний байр суурь ЕХ-ны бодлогыг бүрэлдүүлэхэд бодитойгоор нөлөөлнө. Орос оронгүйгээр  тус тивд ирээдүй байхгүй гэдэг ойлголт Европын тэргүүлэх орнуудад бий болоод байна. Хоёр талын нөөц бололцоог нэгтгэж, технологийн болон аж үйлдврийн туршлагаа харилцан солилцож, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг нь хөгшин Европыг АНУ болон эрчимтэй хөгжиж байгаа орнуудтай өрсөлдөж эсэн мэнд үлдэх баталгаа болно. Үүнийг Парис, Берлинд сайн ойлгож байна. Гурван орны төрийн тэргүүнүүд ийм хэлбэрээр таван жил завсарласны дараа анх удаа уулзаж байна. Ер нь бол АНУ Ирак улсад халдан довтлох бэлтгэл хийж эхлэж байхад ийм уулзалтын эхлэл тавигдсан юм. Тэр үед Герман улсын канцлер Герхард Шредер, нийтлэг байр сууриа боловсруулахын тулд Франц, Орос улсуудын ерөнхийлөгчид Жак Ширак, Владимир Путин нарыг урьж байсан билээ. «Гурвалын» ийм хэлэлцээр уламжлал болох юм байна гэж тэр үед санагдаж байлаа. Харин тийм юм болсонгүй. 2008 онд Гурж улс Өмнөд Осет улсад халдан довтолож үүнээс үүдэн санал зөрөлдөөн гарсан нь гол шалтгаан болсон юм. Одоо байдал өөр болж байх шиг байна. Европын аюулгүй байдлын талаархи нэгдсэн хариуцлагын тухай ойлголт өсөж байна. Тэр тусмаа түншүүд ойролцоо ойлголттой байна. Жишээлбэл, аюулгүй байдал болон гадаад бодлогын асуудлаархи Орос-ЕХ гэсэн хороо байгуулах орос, германын санал, аюулгүй байдал, эдийн засгийн хүрээнд нэгдмэл орон зай бий болгох францийн санал зэргийг нэрлэж болно. Ямар ч байлаа гэсэн Довильд болох уулзалт итгэлцэлийн шинж чанартай. Европын хүрээлэнгийн орлогч захирал, улс төр судлаач Сергей Караганов ийм саналтай байна: Энэ уулзалтаар аюулгүй байдлын хүрээн дэх удирдлагад европын тэргүүлэх гурван орны харилцан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай ярилцах байх. Улс төрийн яриа хэлэлцээ болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биендээ түшиг тулгуур болж магадгүй байна. Европ тив, дэлхийн улс төрийн бодлогод байр сууриа эрчимтэй алдаж байгаа явдалд Франц, Герман улсууд гүнээ түгшиж байна. Орос улсын тусламжтайгаар энэ уналтыг зогсоохоор оролдох гэж байна гэлээ. Довильд болох гэж байгаа уулзалт, 12-р сарын 7-нд Брюселльд болох Орос-ЕХ-ны яриа хэлэлцээ, 12-р сарын 1-2-нд Астанад болох ЕХАББ-ын дээд хэмжээний уулзалт, 11-р сарын 19-20-нд Лиссабонд болох НАТО-гийн зөвлөлгөөн зэрэг чухал үйл явдлын өмнө болж байгаагаараа онцлог юм. Ямарч байлаа гэсэн Орос, Франц, Герман улсуудын түншлэл Европын ирээдүйд амин чухал гэдэг нь тодорхой байна.