Нобелийн шагналтнуудын петербургийн 5 дахь уулзалт өнөөдөр Оросын ШУА-ийн Санкт-Петербургийн шинжлэх ухааны төвд боловсрол шинжлэх ухааныг дэмжих сангийн ивээл дор болж байна. Дэлхийн шинжлэх ухааны тэргүүнүүд «21-р зууны нийгэм ба эдийн засаг, шинжлэх ухаан ба нийгэм судлал» гэсэн нэртэй форум дээр уулзалдах болно гэж уулзалтыг санаачлагч нобелийн шагналт Жорес Альферов мэдээллээ. Италийн физикч Карло Руббиа, АНУ-ын химич Роджер Корнберг, Их Британы эдийн засагч Жеймс Мирлис нарын зэрэг нобелийн шагналтнууд болон оросын ба гадаадын нэрт эрдэмтэд форумд оролцохоо илэрхийлээд байна.