Франц, Герман улсууд Орос, ЕХ-ны визийг өөрчлөх асуудлыг дэмжинэ гэдгэт Москва найдаж байна. Д.Медведев, Николя Саркози, Ангела Меркель нарын уулзалт болохын өмнөхөн оросын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько энэ тухай мэдэгдлээ. Тэд өнөө орой францийн Довиль хотод хэлэлцээрээ эхлэнэ. Орос, Франц улсуудын ерөнхийлөгчид, Герман улсын канцлер нар ЕХ, НАТО эвсэлтэй Орос улсын харилцаа, дэлхийн санхүүгийн хямралын уршгийг хэрхэн даван туулах, Медведевийн санаачлагаар боловсруулсан европын аюулгүй байдлын тухай шинэ гэрээ зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ Довильд болох «гурвалын» уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.