Орос улсын Краснодарын хязгаарын Туапсен дүүргийн уулын хоёр гол эргээсээ хальснаас болж хүний амь эрсдсэнтэй холбогдуулж өнөөдөр Кубаньд гашуудлын өдөр зарлаад байна. Кубаньд болсон үерээс болж 14 хүн амь насаа алдаж, 8 хүн сураггүй алга болжээ. 26 хүнд эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна. Хүчтэй аадар бороо орсон тул Пшенаха, Туапсинка голууд эргээсээ хальж үер болох шалтгаан болжээ.22 суурин газар үерт автаж, 8 гүүр эвдэрсэн байна. ОБЯ-ны мэдээгээр гамшигт мянгаад байшин өртөөд байна. Хэдэн зуун сая рублийн хохирол учраад байна.