Орос улсыг тэгш эрхт, идэвхитэй оролцогчийн хувьд олон улсын тавцанд хүлээж байна. Марокко улсын Марракеше хотод болсон дэлхийн улс төрийн бодлогын талаархи бага хуралд оролцсон ОХУ-ын Улсын думын олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев ням гаригт сэтгүүлчидэд энэ тухай мэдэгдлээ. «Оросын сэдвийг олон хүний илтгэлд хөндсөн бөгөөд олон жилийн дотор анх удаа Орос улсыг муу муухайн эх сурвалж биш, шинэ шийдэл, шинэ санал санаачлага дэвшүүлэгч улсын хувьд хүлээж авлаа. Даяарчлалын асуудлыг даяарчлалын аргаар шийдвэрлэх, даяарчлалын удирдлагын ирээдүйн бүтэцийг бий болгоход Орос улс тэгш эрхт оролцогч, түншийн хувьд гарч ирж байна гэж» парламентын гишүүн мэдэгдлээ. Франц улсын олон улсын харилцааны хүрээлэнгээс зохион байгуулсан энэ бага хуралд шинжилгээ судалгааны нийгэмлэг, академчүүдын холбоо, том бизнес, дэлхийн хэмжээний байгууллагуудын төлөөлөгчид болон нэрт улс төрчид нийт 150 хүн оролцож байна. Форумын үеэр хүн ам зүй, цаг уур, эрчим хүч, санхүү эдийн засаг, аюулгүй байдал, орчин үеийн даяарчлалын удирдлагыг хөндсөн асуудлууд зэрэг хамгийн тулгамдсан сэдэвүүдийг хэлэлцлээ.