Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов, Хятадад хийж байгаа албан ёсны айлчлалаа Чунцинээс эхэллээ. Тэрээр тэнд хотын удирдлагуудтай уулзаж, Сычуанийн гадаад хэлний дээд сургуульд зочилно. Даваа гаригт Орос улсын парламентын дээд танхимын төлөөлөгчид Бээжинд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хуралтай хамтран ажиллах парламент хоорондын 4-р хуралдаанд оролцоно. Ерөнхийлөгч Д.Медведев саяхан хийсэн албан ёсны айлчлалын үеэр янз бүрийн салбарт хамтран ажиллах багц хэлэлцээнд Бээжинд гарын үсэг зурсан билээ. Одоо энэ баримт бичгүүдийг хуульчлах хэрэгтэй болоод байна.