Орос улсын засгийн газар, Москва хотын шинэ даргад нэрий нь дэвшүүлээд байгаа Сергей Собянин нар олон улсын санхүүгийн төв байгуулах ажлыг оролцуулаад Москва хотыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө бэлтгэж байна. Засгийн газрын дэд ерөнхий сайд Игорь Шувалов «Россия» сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ. Дэд ерөнхий сайдын хэлснээр, холбооны төв болон москва хотын засаг захиргаа, нийслэлийн тээврийн дэд бүтцийг сайжруулах ажлыг хамтарч хийх юм байна. «Оросын төмөр зам» компанийн мэдэлд байгаа төмөр замын цагирагыг нийслэлийн тээврийн системд холбохоор төлөвлөж байна. Хотын шинэ даргын өмнө « Москва хотыг бүр өөр хот болгох хүнд бөгөөд хэцүү зорилт» тулгарч байна гэж Шувалов мэдэгдсэн байна.