Склоковод хийгээд байгаа ажилд Орос улсын ерөнхийлөгч сэтгэл хангалуун байна. Москва орчимд шинжлэх ухааны хот бүтээн байгуулж байгаа энэ шатанд төр засгаас гүйцэтгэсэн үүргийг үнэллээ. Инноградын сангийн эрдмийн зөвлөлийн гишүүдтэй Д.Медведев уулзахдаа парламентаар хэлэлцүүлж чадсан хуулийг 5 сарын дотор бий болголлоо. Орос улсын хувьд энэ бол «муугүй хурд» юм гэж ерөнхийлөгч хэлжээ. Энэ сан ч гэсэн их зүйл хийсэн билээ. Москва орчимд байгуулж байгаа инноград төр улс, бизнес, шинжлэх ухааны үр ашигтай хамтын ажиллагааны шилдэг жишээ, үлгэр дууриалал болно гэдэгт оросын төрийн тэргүүн итгэлтэй байна. Хууль тогтоомжид зохих өөрчлөлтийг ойрын үед оруулна. Хүнд сурталын машины эсэргүүцлийг багасгаж чадах бүх салбарын хамтын ажиллагааны бүдүүвчийг бий болгох нь маш чухал. Төр улсын зохион байгуулалтын болон санхүүгийн боломжийг энд ашиглах шаардлагатай. Бизнес хойноос нь дагах зүтгүүрийн үүргийг төр засаг өөртөө хүлээлээ гэж Улсын Думын санхүүгийн зах зээлийн хорооны гишүүн Анатолий Аксаков манай радиод өгсөн ярилцлагадаа хэлээд: Улсын дэмжлэггүйгээр, улсын дэмжлэгийн уур амьсгалыг бий болголгүйгээр эхний ээлжинд юу ч хийж чадахгүй. Манай удирдагчид шинэчлэлийн тухай, инновацийн хөгжлийн тухай ярьж, улсын төсөвт энэ зорилгод зориулсан хөрөнгийг тусгаж байгаа нь маш чухал юм. Төр засгийн шаардлагыг бизнес маш сайн мэдэрч байна. Инновац хөгжлийн тэргүүн зэргийн чиглэл гэдгийг сонссон олон компаниуд өөрийн төсөвтөө шинжлэх ухаан-зохион бүтээх боловсруулалтад зориулсан хөрөнгийг тусгаж өгдөг болоод байна. Хэрвээ манай компаниуд өрсөлдөөний талбарт ялалт байгуулья гэж бодож байгаа бол инновацийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдэгт би итгэлтэй байна. Үүнийг хийхийг амьдрал шаардаж байна гэлээ. Хэрвээ улс орны хөгжилдөө амжилт гаргана гэж үзэж байгаа бол энэ ижилгүй төсөл Орос оронд нэн шаардлагатай. Яг одоо бол энэ шинжлэх ухааны асар том төвийн шинэ загварыг аль болох хурдан туршиж үзэх хэрэгтэй байна. Улс «Сколковод» хүлээж байснаас гурваны нэгээр их хөрөнгө гаргахаар болоод байна.  Сангийн яам 85 тэрбум рубль олгохоор болсон байна. Энэ мөнгө бол энэ төсөлд шаардлагатай хөрөнгийн нэг л хэсэг нь юм. Үлдсэн хөрөнгийг хувийн хөрөнгө оруулагчид гаргах ёстой. Инновацийн төвд 200 тэрбум рубль шаардлагшатай гэж «Сколково» сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг мэдэгдсэн байна. Энэ инноградын төслийг гадаадын хөрөнгө оруулагчид тэр дундаа АНУ сонирхож эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Калифорн мужийн амбан захирагч Арнольд Шварцнеггер, америкийн Силиконы хөндийн венчурын сангийн төлөөлөгчдийг дагуулан ирж Сколковод зочилсон байна. Оросын эрдэмтэд америкийн тусламжтайгаар технологийн бум хийж гайхамшгийг бүтээж чадна гэж калифорны амбан захирагч тэнд мэдэгдсэн байна.Оросын энэ төслийг урьд нь Boeng, Nokia, Siemens зэрэг аж үйлдврийн аврагууд сонирхсон юм. Энэ төсөлд оролцогчидод татварын онцгой хөнгөлөлт үзүүлнэ. Ийм туршлагыг дэлгэрүүлэх шаардлагатай гэж Улсын думын депутат Антон Беляков манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Склоковогийн туршлагыг дэлгэрүүлэх хэрэгтэй, инноград өргөжин тэлэх ёстой. Нэмэлт лабротор, нэмэлт ажлын байр, талбай зэргийг өргөжүүлэх хэрэгтэй гэж би үзэж байна. Хэрвээ «Сколково» амжилттай болох юм бол улс орны бүх нутаг дэвсгэр дээр инновацийн тааламжтай уур амьсгалыг бий болгож болно гэж тэр ярилаа. Төсөл зохион байгуулалтын шатандаа явахад л шинжлэх ухааны эрэл хайгуул хийсэн маш олон төслийг хүлээж аваад байна. «Сколково» сангийн нэг дарга Нобелийн шагналт Жорес Алферов, одоогийн байдлаар 40 төсөл хүлээж аваад байна гэж сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Ирээдүйн инноградад оросын эрдэмтэд шинэ шинэ төслийг санал болгоод байна. Оросын ШУА-ийн өндөр темпратурын нэгдсэн хүрээлэнгийн захирал Владимир Фортов, 1,5 километрийн урттай хэт дамжуулах шугамын тусламжтайгаар «Сколковог» цахилгаанаар хангах санал тавилаа. Москва орчимд шинэ технологийг боловсруулах, арилжааны чиглэлд оруулах хэт орчин үеийн шинжлэх ухаан-технологийн цогцолбор барих саналыг ерөнхийлөгч Д.Медведев 2-р сард зарласан билээ. Шинжлэх ухааны шинэ бүтээлүүдийг эцсийн бүтээгдхүүн болгож амьдралд хэрэгжүүлэх нь Орос улсыг хамгийн тэргүүний технологтой улс болгоход туслана. Энэ нь хир хурдан бий болохыг одоохондоо хэн ч таамаглаж чадахгүй байна. Сколково нь Орос улсын эдийн засгийн шинэ бодлогыг хэрэгжүүлэх туршилтын шинэ талбар болох ирээдүйн хотын загвар болох ёстой.