Байгалын ойн түймэрт өртсөн оросын бүс нутгууд сэргээгдэж, шинэ байшингууд бүр бүхэл бүтэн тосгон суурингуудыг барьж байгуулж байна. Энэ долоо хоногт ерөнхийлөгч Д.Медведев халуун зуны энэхүү үйл явдалд анхаарал хандууллаа. Ихэд хэлмэгдсэн бүс нутгуудын тэргүүнүүдтэй видео бага хурал хийж оросын болон гадаадын гал сөнөөгчидтэй биечлэн уулзлаа. Орос улсын ерөнхийлөгч ихээхэн хохирол амссан бүс нутгуудын удирдлагуудтай уулзаж түймрийн хор уршгийг арилгаж байгаа явцыг хэлэлцэж орон сууц барьж байгаа байдалтай танилцлаа. Түймрээс болж 3500 хүн орох оронгүй болж 50 хүн амь насаа алдсан билээ. Хор уршиг бүр ч их байж болох байсан гэж төрийн тэргүүн үзэж байна. Орос улсын нутагт гарсан түймэртэй дэлхийн 15 орны гал сөнөөгчид тэмцсэн билээ. Харин саяхан тэдний зарим нь Орос улсад дахин ирлээ. Тэд гал сөнөөгчдийн галд тэсвэртэй өмсгөлтэй биш ёслолын хувцастай Кремлийн ордны Георгиевын танхимд Орос улсын ерөнхийлөгчийн шагнал гардуулагсдын дунд байлаа. Улс орны хувьд гамшиг болсон хэт халуун болон гал түймрээс олон мянган хүний амь насыг аврагчдын өндөр мэргэшил, уран чадвараар аварч чадсан гэж Орос улсын төрийн тэргүүн тэмдэглэлээ. Шагнал хүртэгсдийн дунд оросын цэргийнхэн, ОБЯ-ны төлөөлөгчдөөс гадна Азербайджан, Армен, Белорусс, Болгар, Герман, Итал, Казахстан, Литва, Польш, Турк, Франц, Эстон улсуудын гал сөнөөгчид болон нисэгчид байлаа. Байгалын гамшгийг номохтгоход гадаадын мэргэжилтнүүд их үүрэг гүйцэтгэсэн гэж Д.Медведев онцлон тэмдэглэлээ. Гал түймрийн эсрэг тэмцэж, хүнд хэцүү даалгаварыг шийдвэрлэж оросын гал сөнөөгчидтэй мөр зэрэгцэн тэмцэж байсан дэлхийн 15 улсын нисэгчид, гал сөнөөгчидэд онцгой талархал илэрхийлэж байна. Ийм хуудасууд хүн ёсны харилцааны болон улс орны түүхэнд үүрд үлдэх болно. Хэрвээ та бүхэнд, танай улс оронд ийм тусламж хэрэгтэй болвол бид туслана, тийм боломж ч бидэнд байна гэдэгт эргэлзэх хэрэггүй гэлээ. Хэдэн сар үргэлжилсэн гал түймэрийн үеэр гадаадын гал сөнөөгчид, оросын аврагчидтай мөр зэрэгцэн тэмцэж байлаа. Тэр үед манай орон ямархуу байдалтай байсныг тэд сайн санаж байна. Эр зоригын одонгоор шагнагдсан БН Армен улсын ОБЯ-ны аврах албаны газрын орлогч дарга Павлик Гёзалян, 4 машинтай 28 аврагчдынхаа хамт Мордов улсад хүрэлцэн ирсэн юм. Дараа нь тэд Нижегород мужид шилжин ирж тэнд 17 өдөр байсан юм. Тэр үед бүх гол хүчийг ойн түймэртэй тэмцэхэд зориулаад, хэд хэдэн суурин хамгаалалтгүй хоцорсон байсан: Бид оросын ОБЯ-ны нөхдүүддээ туслаж байсан. Бид хэл амаа бүрэн ололцож, маш үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд зөвхөн ойн түймэр унтраагаад зогсоогүй суурин газар руу ч очиж байсан. Суурин газрын хүмүүс бидэнд талархал илэрхийлэж байсан. Тэд л бүхнээс илүү түймэрт өртөх магадлалтай байсан. Жишээлбэл, Сатис тосгонд нэг байшин шатаад гал дараагийн байшинд авалцаж байсан. Тэр үеэр хүрэлцэн ирсэн гал сөнөөгчид, галыг цааш нь авалцуулалгүйгээр шатаж байсан байшинг бүрэн унтрааж чадсан юм. Энэ суурингийн бүх хүмүүс бидэнд талархал илэрхийлээд зогсоогүй бидэнд мөргөж байлаа. Бид өөрийн анд нөхөд, орос ах дүү нартаа туслаж чадсан гэж өнөөдөр бахархалтайгаар хэлж байна. Нижегород мужид Франц улсаас гал сөнөөгчдийн 2 баг хүрэлцэн ирсэн юм. Тэд «усаар бөмбөгдөгч» «Даш-8» онгоцоороо гал унтрааж байсан юм. БН Франц улсын ДХЯ-ны иргэний агаарын тээврийн департментийн агаарын хөлгийн ахлагч Марк Эслоэль, Эр зоригын одонгоор шагнагдсан бөгөөд оросын ой тайг дээгүүр 49 удаа нислэг үйлдснээ ингэж дурсаж байна: Бид Орос улсын агаарын орон зайд ороход л битүү утаа байсан. Тэгэхдээ бид маш өндөрт нисэж байсан шүү дээ. Дараа нь түймрийг хараад үнэхээр асар удам нутгийг хамарсныг харсан. Онгоцны бүхээгт маш халуун байдаг байсан. Тэгэхлээр газар дээр ямар байсан нь ойлгомжтой гэж тэр ярилаа. Гал түймэр гэдэг бол гамшиг гэдгийг бүгдээрээ ойлгож байна. Гэхдээ түүнд хэзээч бэлэн байх ёстой гэж Д.Медведев онцлон тэмдэглэлээ. Энэ зун болсон гамшиг, түүнтэй тэмцэхэд бэлэн байна гэдгийг харуулаад зогсохгүй, бие биедээ туслахад хэзээ ч бэлэн байна гэдгийг харууллаа.