Бүх оросын хүн амын тооллогыг бүх ард түмний маш чухал ажил гэж ерөнхийлөгч Д.Медведев нэрэллээ. Тэрээр гэргий Светланагийн хамт тооллогонд оролцсон байна. Энэ тооллого нь «бид хэдүүлээ вэ, бид ямархуу байдалтай байна, ямар бурэлдхуунтэй вэ, бид юутай вэ гэдгийг» тодруулахад туслана гэж Оросын төрийн тэргүүн хэллээ. Д.Медведев, гэргийн хамт өөрийн болон гэр бүлийнх нь тухай асуулт бүхий анкетыг бөглөсөн байна. Тоолого явуулж байгаа хүмүүстэй цай уух зуураа ярилцлаа. Төрийн тэргүүн өөрийн туршлагаасаа тооллого явуулагчидтэй хуваалцлаа, учир нь тэрээр 1989 онд зөвлөлтийн үеийн сүүлчийн хүн амын тооллогонд оролцсон юм: Янз бүрийн сонин, хачин зүйлүүд тохиолдож л байсан, гэхдээ хүмүүс ухамсартай хандаж байсан. Миний хуваарьтай байшинг би нэг долоо хоногийн дотор тоолож дуусгаж байснаа л сайн санаж байна. Би тэр үед Ленинградын улсын их сургуулийн аспирант байсан юм. Би шургуу хүн учраас шууд л тооллогод оролцсон. Энэ ажил бол манай орны хувьд маш чухал ажил тийм учраас би та бухэнд цөхөрөлтгүй ажиллахыг хүсэж байна гэж тэр хэллээ. Ер нь хүн амын тооллогыг 10 жилд нэг удаа хийдэг болоовч энэ удаа арай эрт хийж байна. Орос улсад сүүлийн удаа хүн амын тооллогыг 2002 онд явуулсан. Ер нь ихэнх орнууд энэ ажиллагааг тэгээр төгссөн жилүүдэд явуулдаг юм. Орос улс ч гэсэн энэ уламжлалыг дагаж байна. Хүн амын тооллогыг дутуу үнэлэж болохгүй учир нь энэ нь мэдээлэлийн нөөцийг бүрдүүлэх үндсэн эх сурвалж болдог юм. Улс орон дахь хэлний, үндэстний болон боловсролын бүтэц, нийгэм эдийн засгийн байдал, хүн амын бүтэц болон улс орны нутаг дэвсгэрт тархасан байдалыг тогтооход хүн амын тооллого туслана. Энэ удаагийн хүн амын тооллого «Орос оронд хүн бүр чухал» гэсэн уриатай байгаа нь санамсаргуй хэрэг бишээ. Улс оронд болон нийгэмд, хөгжлийн орчин үеийн шатанд ямар чиглэлд хөдлөх, ямар нөөц бололцоогоор хангах ёстой вэ гэдгийг мэдэх шаардлагатай байна. 2002 онд болсон хүн амын тооллогын дүнгээр хөдөө нутгийн хүн ам цөөрч байгааг илэрүүлсэн бөгөөд энэ чиглэлээр улсын чухал арга хэмжээг авсан билээ. Жишээ нь, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, орон сууц барих зэрэг салбаруудад тэргүүн зэргийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн билээ. Өнөөгийн хямралын дараах байдалд Орос улсад өөр асуудлууд тулгаад байна. Ажилгүйдэл, хүмүүсийг дахин сургах зэрэг асуудлууд хүн амын ихэнхийг хамарч байна. Хүн амын тооллого зөвхөн улсад ч биш нийгэмд өөрт нь хэрэгтэй. Нийгэм өөрийгөө толинд харж, сүүлийн жилүүдийн амьдралын зарим нэг дүнг гаргаж, төр засгийн үйл ажиллагааг болон нийгмийн хөгжлийн дүн зэргийг шинжлэн судлах боломжтой болно. Орос улсын иргэн бүр, хүн амын тооллогонд хамрагдснаараа нийгмийн шинэ хөтөлбөр болон төслүүдийн зохиогчдийн нэг болно. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн тоог мэдснээрээ шинээр барих хүүхдийн цэцэрлэг, сургуулийг зөв төлөвлөхөд туслана. Ийм жишээнүүд хязгааргүй байна. Хүн амын бодит тоогүйгээр, улс төр, эдийн засгийн зөв шийдвэр гаргахад маш хэцүү юм. Нийгмийн амьдралын хүрээг зөв санхүүжүүлэх болон ойрын ирээдүйд оросуудын ундсэн шаардлагыг хангах зэргийг улс таамаглахад нарийн статистк судалгаа их тус болно. Энэ удаагийн хуү амын тооллогонд холбооны 20 яам, тусгай газруудыг хамруулсан байна. Эдгээр байгууллагын үйл ажиллагааг тусгайлан байгуулсан засгийн газрын комисс удирдан чиглүүлж хянаж байна.Тооллогод 4000 тоологчид оролцож байна.