Багын 43 гишүүнтэй өмнөд солонгосын загас агнуурын хөлөг онгоцийг сомалийн далайн дээрэмчид эзлэсэн байна. Энэ хөлөг онгоцийг 10-р сарын 9-нд кенийн Лама арлын ойролцоо эзлээд Сомалид хүчээр аваачсан байна гэж Өмнөд Солонгосын ГХЯ мэдээнээс иш татаж Франс Пресс агентлаг өнөөдөр уламжиллаа. Энэ багт 39 кенийн иргэн 2 солонгос, 2 хятад хүн байгаа юм байна. Одоогийн байдлаар далайн дээрэмчдийн гарт 20 хөлөг онгоц, 400 далайчин байгаа юм байна.