Хятадын төвийн нутгийн нэгэн уурхайгаас гарсан хорт хийнээс болж нас барсан хүний тоо 26-д хүрлээ. Юйчжоу хотын нүүрсний уурхайн үйлдвэрт бямба гаригийн өглөө энэ эмэгнэлт явдал болсон байна. Хорт хий алдагдах үед уурхайд 300 уурхайчин ажиллаж байсан ба ихэнх нь өөрсдөө уурхайгаас гарч амжсан байна. Газар дор үлдсэн 11 уурхайчныг хайж байна. Тэднийг олох магадлал маш бага гэж мэргэжилтнүүд үзэж байна.