Ган гачигаас болж Орос улсад үр тарианы экспортод тавьсан хориг түр зуурын шинжтэй. Оросын хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник өнөөдөр японы Ниигата хотод ийнхүү мэдэгдлээ. Хүнсний аюулгүй байдалд зориулсан АНДЭЗХА-ны орнуудын газар тариалангийн яамны тэргүүнүүдийн 3 хоногийн зөлөлгөөний дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр үг хэлсэн юм. Урьд хожид үзэгдээгүй хэт халуунаас болж Орос улсад үр тариа багассан тул энэ оны 12-р сарын 31 хүртэл үр тарианы экспортод хязгаарлалт тогтоосон юм. Орос улс дэлхийн зах зээл дээр үр тариа нийлүүлдэг тэргүүлэх 3 орны нэгд ордог юм.