Бямба гаригийн шөнө хүчтэй бороо орж, уулын хоёр гол эргээсээ хальсны улмаас Орос улсын өмнөд нутгийн Краснадорын хязгаарын Туапсе дүүргийн 550 байшин усанд автжээ. Энэ тухай тус дүүргийн засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэн байна. Сүүлийн үеийн мэдээгээр үерт 22 суурин газар автагджээ. Амь насаа алдсан хүмүүсийн тухай харилцан адилгүй мэдээ ирж байна. Тус хязгаарын ОБЯ-ны удирдах газар арваад хүн амь насаа алдсан гэж мэдээлсэн боловч бус нутгийн прокурорын газрын сайтан дээр 11 хүн нас барсан гэж бичжээ. ОБЯ-ны сүүлчийн мэдээгээр 26 хүн хэлмэгдснээс зургааг нь эмнэлэгт хэвтүүлсэн байна. Энэ гамшигаас болж 35 мянган хүн цахилгаангүй болсон байна. Ням гаригийн орой гэхэд цахилгаанаар хангана гэж эрчим хүчнийхэн амлаж байна. Тус дүүрэгт онц байдал зарлаад байна.