Хүн төрлөхтний эртний дайсан өлсгөлөн 21-р зуунд суудлаа тавьж өгөхгүй байна. Дэлхий дахинаа өнөөдөр 925 сая хүн өлмөн зэлмүүн аж төрж байна."Өлсгөлөнтэй тэмцэхэд нэгдэх" нь дэлхийн хүнсний өдрийн сэдэв байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 1945 онд тогтоосон энэ өдрийг жил тутам 10-р сарын 16-нд тэмдэглэж байна. Дэлхийд зургаан секунд тутамд нэг хүүхэд өлмөн зэлмүүн байдлаас амьсгал хурааж байна. Зөвхөн хамтын хүчээр энэ асуудлыг шийдэнэ. Тиймээс Мянганы дээд хэмжээний уулзалтаар зарласан 2015 онд дэлхийд өлмөн зэлмүүн хүний тоог хоёр дахин бууруулах нь бүх орны гол зорилт байна. Хүн ам өлсөж байгаа бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг НҮБ-ын хүнсний байгууллагын үйл ажиллагаанд Орос улс 2006 оноос идэвхтэй оролцож байгаа хэмээн ОХУ-аас Дэлхийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллага /ХХАБ/, Дэлхийн хүнс хөтөлбөр байгууллагад  /ДХХБ/суугаа байнгын төлөөлөгч Орос улсаас Бүгд найрамдах Итали улсад суугаа Алексей Мешков ярьж байна: Орос улс ХХАБ, мөн ДХХБ-ын гишүүн болсон цагаасаа янз бүрийн оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд сайн дураар өгдөх хандивын хэмжээг нэлээд нэмсэн юм. Өнөөдөр энэ хэмжээ 30 тэрбум долларт хүрсэн. Бид ТУХН, Африкийн орнуудад ажиллаж байна. Одоогоор Орос улс үр тариа экспортлохоо түр зогсоосон. Олон улсын өмнө хүлээсэн үүргийн тухайд манай улс хүмүүнлэгийн хөтөлбөрт оролцож байгааг нотолсон засгийн газрын тусгай тогтоолыг баталсан юм. НҮБ-ын шинжээчид хүнсний хямарал сунжирч байгаа 22 орныг тодорхойлов. Энэ жагсаалтад Африкийн 17 орон, Афганистан, Тажикистан, БНАСАУ, Гаити, Ирак зэрэг 17 орон багтжээ. БНАСАУ, Бүгд найрамдах ардчилсан Конго улсын эн үзүүлэлт хамгийн сөрөг байна. Байгалийн гамшиг, зөрчил мөргөлдөөн, засаглал сул зэргээс эдгээр орон өлсгөлөнгөөр амьсгал хураасан ялангуяа хүүхдийн эндэгдлээр дэлхийд тэргүүлж байна. Олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн тусламж идэвхтэй үзүүлж байгаа ч, дэлхий дахинаа өлсгөлөнг бүрмөсөн халж чадахгүй байна. Дэлхийн хамтын нийгэмлэг үүнийг үндсээр устгах арга зам эрэлхийлж байна. Оросын мэргэжилтнүүд бүхий НҮБ-ын шинжээчид ядуу оронд хөдөө аж ахуйг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж байна. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2030 онд 50 хувиар, харин 2050 онд 70 хувиар нэмэхэд дэлхийн нөөц, технологийн орчин үеийн бааз хангалттай гэдэгт мэргэжилтнүүд санал нэг байна. Дэлхийн хүн ам 40 жилийн дараа 9,1 тэрбум болоход ийм хэмжээний хүнс шаардлагатай. Төр засаг, олон улсын бизнесийн хамтын ажиллагаагаар бүгдийг тэжээх хэрэгтэй. Орос улс дэлхий дахинаа хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Орос улс хүмүүнлэгийн олон хөтөлбөрийг санхүүжүүлж, хөгжиж байгаа оронтой хөдөө аж ахуйн салбарт олсон туршлагаасаа хуваалцаж байна.