Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны  хөдөө аж ахуйн байгууллагуудын удирдлагуудын  хүнсний аюулгуй байдлын асуудлаарх анхны хурал Японы Ниигата хотод эхэллээ. Хурлын нээлтийн өдөр дэлхий нийтээр тэмдэглэж буй Дэлхийн хүнсний өдөртэй давхацжээ.  Хурал зохион байгуулагчдын үзэж байгаагаар бус нутгийг хүнсээр хангахад ахиц гарсан ч, энэ асуудал хурц хэвээр байна. Үүний шийдэхэд байгалийн гамшиг -цунами, үер, ган гачиг нөлөөлж байна. Энэ бүгдийг бүхэлд нь авч үзвэл дэлхийн ур тарианы үйлдвэрлэлийн 50 хувь нь Ази-Номхон далайн орнуудад ноогдож байна.