ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев дэд сайд, өдгөө 52 настай Сергей Собяниныг Москва хотын даргын албан тушаалд санал болголоо. Тэрээр Москва хотын оршин суугчдын амьдралын тувшинг дээшлүүлэх, тээврийн тулгамдсан  асуудлыг шийдэх, авилгатай тэмцэх зэрэг асуудалд анхааран ажиллана. С.Собянин Тюмень мужийн дарга, Кремлийн тамгын газар, Засгийн газарт үр бүтээлтэй ажилласныг ерөнхийлөгч тэмдэглэв. Москва хотын Думд олонх болдог "Нэгдсэн Орос улс"  намаас  С.Собянин, мөн бусад гурван хүний нэрийг Ерөнхийлөгч Медведевт танилцуулсан юм. Ерөнхийлөгч Медведев хотын  дарга асан Юрий Лужковыг  "итгэл алдарсан" шалтгаанаар огцруулсан юм.