Москвад хотод Оросын "хувцас загварын долоо хоног" эхэллээ. Энэ жилийн наадамд авьяастай олон залуу зохион бүтээгч оролцож байгаа гэж зохион байгуулагчид ярилаа. Оросын шилдэг загвар зохион бүтээгч Вячеслав Зайцевын хавар-зун загварын хувцас "загварын долоо хоногийг" нээв. 10-р сарын 21 хүртэл долоо хоногийн турш үргэлжлэх энэ наадмын үеэр шинэ загварын хувцасыг өдөр бүр 6-7 удаа толилуулна. Оросын загвар зохион бүтээгчдээс гадна Белорус, Герман, Итали, Украин болон Финляндын хувцас загвар зохион бүтээх мастеруудын бүтээлийг нийтэд үзүүлнэ. Өмнөх улирлын нэгэн адил энэ удаа загвар зохион бүтээгчдэд  семинар, сургалт зохион байгуулна.