0"Орос улс  ХДХВ/ДОХ, сүръеэ болон  хумхаа  өвчинтэй тэмцэх дэлхийн санд  60 сая америк доллар" хандивлах болсон тухай ОХУ-ын Засгийн газрын тогтоолд өгүүлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн  бичгийн дарга Пан Ги Мун  тус санд хандив өгсөн улс орнуудад талархав. Энэ байгууллага бий болсон цагаасаа нөр их ажилласны дүнд  6 сая орчим  хүний амь насыг аварсан гэж тэр хэллээ. ХДХВ/ДОХ, суръеэ болон хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн сан  2002 онд анх байгуулагджээ. "Дэлхийн 144  оронд салбартай  тус байгууллага нийт 20 тэрбум долларын хөтөлбөр хэрэгжүүлж байна" гэж РИА-Новости  агентлаг мэдээллээ.