Дэлхий дахинаа 10-р сарын 16-нд Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бага хурал 1979 онд энэ өдрийг зарлан тунхагласан юм. Хүнсний өдөр олон улсын байгууллага, энгийн хүмүүсийг өлсгөлөн, ядууралтай тэмцэхэд нэгдэхийг уриалж байна. Хүнсний аюулгүй байдлын асуудлаарх Дэлхийн дээд хэмжээний уулзалт буюу "өлсгөлөнгийн эсрэг дээд хэмжээний уулзалтаар" дэлхийд өлмөн зэлмүүн байдлыг арилгахад чиглэсэн тунхаглал баталсан юм. Тунхаглалд хөдөө аж ахуйн санхүүжилтийг нэмэгдүүлэх, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдэхэд санаачлагатай хандах талаар тусгажээ. 2009 онд дэлхийн дээр өлмөн зэлмэн хүн тэрбумаас давж, дэлхий ертөнцөд хүнд үе тохиолоо.