Орос, АНУ-ын төлөөлөгчид "СДЗ-ийг хоёр тал хорогдуулах, стратегийн харилцааны шинэ хүрээ" тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд танилцуулахаар өглөө. СДЗ-ийн шинэ гэрээнд тулгуурлан бэлтгэсэн баримт бичигт тухайлбал зэвсэг хураах үйл явцад хувь нэмэр оруулах  тухай НҮБ-ын гишүүн бусад улсад хандсан уриалга багтжээ. Орос, АНУ-ын ерөнхийлөгчид энэ оны 4-р сард Прага хотод гарын үсэг зурсан хэлэлцээрт цөмийн цэнэгт хошууны хэмжээг 3 дахин бууруулах, стратегийн тээгчийн дээд түвшинг 7 жилийн хугацаанд хоёр гаруй дахин бууруулахаар тусгажээ.  Зэвсэг хураахад Москва, Вашингтон чухал хувь нэмэр оруулж байгаа нь юуны түрүүнд атомын зэвсэгтэй улс оронд үлгэр болно гэдэгт найдаж байгаагаа Орос улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин илэрхийлэв.