Орос улсын ерөнхий сайд В.Путин мөсөн дээр амжилттай газардсан "Арктика-2010" экспидицийн гишүүдэд баяр хүргэв. Тэрээр Чукотын тэнгис дахь "Хойд туйл-38" хөвөгч станцад тоног төхөөрөмж хүргэсэн "Россия" мөс зүсэгч хөлөг онгоцонд утасдасан байна. Хөлөг онгоцонд агаар мандал, мөс, далайтай холбоотой судалгаа хийнэ. Орос улс 1930 оноос хөвөгч станцыг тогтмол ажиллуулж байгаа арктикийн цорын ганц улс юм. Энэ станц Арктикийн хүрээлэн буй орчны бохирдлын байдалд цогц мониторинг хийнэ.