Араб үндэстэн голдуу оршин суудаг зүүн Иерусалимд Израиль барилга барих төлөвлөгөөг зарлалаа. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху пүрэв гаригийн орой еврейн хоёр дүүрэгт 238 шинэ байшин барихыг сайшаажээ. Энэ алхам палестин-израилийн энхийн үйл явцыг сэргээх хүчин чармайлтад саад болж байна хэмээн ажиглагчид үзэж байна. Биньямин Нетаньяху болон Палестины автономит нутгийн тэргүүн Махмуд Аббас нарын хооронд саяхан шууд яриа хэлэлцээ хийхэд Израил суурин барих ажлаа идэвхжүүлсэн нь гол саад болж байна.