Эрчим хүч, хөрөнгө оруулалт-санхүү болон цэрэг-техникийн салбарт өргөн хүрээтэй төсөл хэрэгжүүлэх асуудал Кремльд өнөөдөр болсон Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес нарын яриа хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байна. Венесуэлийн ерөнхийлөгч пүрэв гагигт Москвад албан ёсоор айлчилж байна. Оросын төрийн тэргүүний Москва орчмын өргөөнд хоёр ерөнхийлөгчийн албан бус уулзалт болж байна. Яриа хэлэлцээний гол үр дүн хэд хэдэн хэлэлцээ тухайлбал 2014 он хүртэл хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөө, 4 тэрбум долларын үндсэн хөрөнгө бүхий хамтарсан банк байгуулах тухай байна.