Зөвлөлтийн удирдлагын газар доорх бункерийг устгахаар бүтээсэн америкийн хамгийн хүчтэй цөмийн дулааны Б-53 тэсрэх бөмбөгийг устгах хэрэгтэй. АНУ-ын Эрчим хүчний яамны цөмийн аюулгүй байдлын Үндэсний удирдах газар энэ тухай мэдэгдэв. Ажиглагчид энэ мэдэгдлийг орос-америкийн харилцааг "дахин ачааллах" замд чухал алхам хэмээн мэдэгдлээ. Үүний дараа дараагийн  алхамыг хийх ёстой. Оросын "Известия" сонинд баасан гаригт хэвлэсэн "Цөмийн тогтоон барихаас нийтийн аюулгүй байдал" нийтлэлд энэ тухай дурджээ. Академич Евгений Примаков, Евгений Велихов, Орос улсын гадаад улс төрийн яамны сайд Игорь Иванов, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан Михаил Моисеев нар энэ нийтлэлийг бичжээ. Олон улсын харилцаанд одоохондоо шууд хүч хэрэглэх аюул байгааг зохиогчид тэмдэглэж байна. Тиймээс Орос улс ашиг сонирхолоо хамгаалахын тулд цөмийн хүчин чадлаа хадгалах ёстой. Үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, олон улсын терроризм, үндэстэн, шашны зөрчил, хил дамнасан гэмт хэрэг зэрэг 21-р зууны шинэ аюулыг цөмийн зэвсгээр тогтоон барьж хүчрэхгүй. Бусад институт, зарчимд түшиглэсэн итгэлцлийн олон улсын шинэ систем байгуулахыг нийтлэлд дурджээ. Зэвсэг хураах асуудлын шинжээч, АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарев "Оросын дуу хоолой" радиод ийм байгууллагын талаар өөрсдийн байр сууриа ярилаа. Москва хотод пуужингийн халдлагыг сэрэмжлүүлэх системийн мэдээлэл солилцох хамтарсан төвийг Москва хотод нээх тухай санамж бичигт Орос, АНУ  10 гаруй жилийн тэртээ гарын үсэг зурсан юм. Хэд хэдэн шалтгаанаар төвийг нээгээгүй ч, одоо энэ санааг өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна. Цөмийн зэвсгийн салбарт итгэлцлийн арга хэмжээг дээшлүүлэх чухал чиглэлийн нэг юм. Мэдээлэл солилцох энэ төвийн ажиллагаанд бусад улсыг багтаахаар анх төлөвлөж байсан. Цөмийн болон цөмийн бус зэвсгийн тухай юм. Цөмийн зэвсэг хураах явдал хүн төрлөхтний стратегийн зорилт хэвээр байх ёстой. Цөмийн зэвсгээс ангид ертөнц үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг ашиглан дайн өдөөхөд чөлөөтэй ертөнц болох учиргүй. Энд олон улсын хяналт, хамтын ажиллагааны систем байх ёстой. АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах систем европ, Алс Дорнод, Ойрх Дорнодод байгуулах төлөвлөгөөтэй холбогдуулан  мэдээлэл солилцох энэ төв бүх бүс нутагт байх ёстой гэж шинжээч санууллаа. Зэвсгийн талаарх оросын тэргүүлэх шинжээчдийн нийтлэлд хамтран ажиллах боломжтой хувилбар хайж, итгэлцлийн цогц арга хэмжээ авах чиглэлийг тусгасан хэмээн Павел Золотарев үзэж байна. "Хүйтэн дайны" үеийн хүнд ачаанаас чөлөөтэй шинэ үеийн аюулгүй байдлын системд шилжих боломжтой.