Япон тэнгисийн эргийн Ниигата хотод өнөөдөр Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны эдийн засгийн форумын хөдөө аж ахуйн яамдын удирдагчдын зөвлөлгөөн эхэллээ. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хамтын ажиллагаа болон бүс нутгийн хүнсний аюулгүй байдлын асуудал багтжээ. Оросын төлөөлөгчдийг Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник тэргүүлж байна. Дэлхийн хүн ам 2050 онд 9 тэрбумаас давна. Ийм хэмжээний хүн амыг тэжээхэд хүнсний бүтээгдэхүүнийг 70 хувиар нэмэх учиртай. Ази Номхон далайн бүс нутагт хүнс онц дутагдахаа больсон ч, сүүлийн жилүүдэд хэд хэдэн улсад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн цуглаан болж, мөн үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг үе үе тохиож байгаагаас үүнийг шийдэхэд төвөгтэй байна. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад дэлхийн үр тарианы зах зээлийн тэргүүлэх оролцогчид багтдаг тул тус байгууллага нөхцөл байдлыг дээшлүүлэх хангалттай чадалтай. Ази номхон далайн бүс нутгийн үр тарианы жил тутмын ургац дэлхийн үйлдвэрлэлийн 50 хувьд хүрч байна. Орос улс 1997 оноос форумд оролцож, 2012 онд Владивостокийн Русский аралд Ази Номхон далайн бүс нутгийн анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна.