Орос, Белорус, Казахстаны эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах нь эдийн засаг эрчимтэй хөгжихэд түлхэц болох ёстой гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин мэдэгдэв. Шинэ нөхцөл бизнес, байгууллага, эдийн засгийн бүхэл бүтэн салбарыг инновац, зардал бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглүүлэх учиртай гэж ерөнхий сайд эдийн засгийн нэгдсэн орон зайн хэлэлцээрийн төслийн асуудлаарх зөвлөлгөөний үеэр ийнхүү мэдэгдэв. Эдийн засгийн нэгдсэн орон зайн хууль эрхийн тулгуур нь 17 суурь хэлэлцээр байна. Энэ хэлэлуээр эдийн засгийн бодлогын бүх чухал хэсгийг хөндөж байна. Москвад баасан гаригт болох ажлын уулзалтын үеэр Орос, Белорус, Казахстаны ерөнхий сайд нар эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулахад хэлэлцээрийн бэрхшээлтэй асуудлыг хэлэлцэнэ. Гурван орны ерөнхийлөгч нар жилийн өмнө эдийн засгийн нэгдсэн орон зайг 2012 оны 1-р сарын 1-ээс хэтрэлгүй байгуулах талаар тохиролцсон юм.