НҮБ-ын ЮНИСЕФ /хүүхдийн сан/  Киргизийн хүүхдүүдэд нэг сая америк доллар олгосонд Орос улсад талархав. Дэлхийн цар хүрээтэй  асуудлыг шийдвэрлэхэд ОХУ идэвхтэй  оролцож байгаагийн нэг тод илрэл энэ юм хэмээн  тус сан мэдэгджээ. Тэдний үзэж байгаагаар одоо Киргиз улсад тусламж нэн шаардлагатай хагас сая  гаруй хүүхэд байна. Хүүхдүүдийг ундны ус, хоол хүнс, майхан, хөнжил, дулаан хувцсаар хангаж, түр сургууль нээхэд  10  орчим сая доллар шаардлагатай. Одоо энэ хөрөнгийн  зөвхөн тал  нь хуримтлагджээ. Энэ «хуримтлалд» Орос улсын оруулж буй хувь нэмэр их ач холбогдолтой юм.