Японы Батлан хамгаалахын сайд Тосими Китазава хоёр талын цэргийн холбооны үйл ажиллагааны бүст Дяоюйдао арлыг оруулсанд АНУ-д талархаж байгаагаа илэрхийлэв. Вашингтон эдгээр арлын нутаг дэвсгэрийн хамаарлын талаарх хоёр орны маргаанд Хятадын эсрэг Японд ийм маягаар туслахаар шийдсэн бололтой. Энэ зөвхөн хоёр талын харилцааны асуудал юм. АНУ-ын энэ алхамын тухайд гайхахаас аргагүй хэмээн нэрд гарсан эрдэмтэн улс төр судлаач Евгений Бажанов үзэж байна. Төрийн эрхэнд Барак Обамын засаг захиргаа гарснаар америк-хятад хамтран хүн төрлөхтнийг удирдах санал тавих болсон. Америкчүүдийг ойлгож болно. АНУ тэргүүтэй нэг туйлт ертөнцийн "Пакс Американа" томоохон төсөл шуугиантай нурсан. Вашингтон үг дуугүй олон туйлт байр суурийг хүлээн зөвшөөрөхөд хүнд, тиймээс багахан шиг уур хүргэх үүднээс АНУ их гүрний дарамтыг хятадуудтай хуваалцахаар шийджээ. АНУ Бээжинд энх тайван, найрамдалын мөчир сарвайхын зэрэгцээ БНХАУ-д өрөслдөгчийн хувиар хандсаар байна гэж Евгений Бажанов тэмдэглэв. Ази Номхон далайн бүс нутгийн байдал хэрхэн өрнөж байгаа тухайд Вашингтон сэтгэл дундуур байна.  Тэнд тэнцвэрийн хүчин Хятадад ашигтайгаар хурдан өөрчлөгдөж байна. Хятад азийн хөрш орнуудад эдийн засаг, улс төрийн асуудлаар их нөлөөлж байна. Алс Дорнод дахь америкийн гол холбоотнууд Япон, Өмнөд Солонгосын БНХАУ-тай хийж байгаа бараа эргэлт АНУ-аас илүү байна. Таиландын дипломатч саяхан надтай ярихдаа: "Манай ерөнхий сайд урьд "Нью-Йорк таймс" сонин өглөө уншидаг байсан бол одоо юуны түрүүнд "Жэньминь жибао" сонины агуулгыг түүнд илтгэдэг болсон". Бээжин Тайвань, Өмнөд-Хятадын тэнгис дахь нефтийн нөөц бүхий дүүрэг, Японы цэргийн бэлтгэл, бусад асуудлаар байр сууриа хатуу хамгаалж байна. Үүний зэрэгцээ БНХАУ Орос улсаас тэргүүн зэргийн цэргийн техник авч, зэвсэгт хүчнээ шинэчилж, Вашингтонд ашиггүй улс оронд зэвсэг нийлүүлж байна.  АНУ Ази Номхон далайн бүс нутгийн цэрэг-улс төр болон эдийн засгийн ноёрхолд Хятадын үйл ажиллагаа сорил хэмээн АНУ үзэж байна. Тиймээс АНУ хятадын талаар тогтоон барих, мөн дарамт үзүүлэх бодлого баримталж байна. Харахгүй байж болохгүй: Хятад хүчирхэгжихийг америк хүсэхгүй байна. Вашингтон Тайбэйг дэмжиж, зэвсэг худалдаж байгаа, хятадын барааг америкийн зах зээлд экспортлохыг хязгаарлах, хятадын зэвсгийг гадаадад нийлүүлэхийг АНУ эсэргүүцэж байгаа нь энэ байр сууринаас үүдэлтэй. АНУ Дяюйдао арлыг Японтой тогтоосон хоёр талын цэргийн холбоогы үйл ажиллагааны бүст оруулсан нь Хятадад энэ гинжийн өөр нэг эмзэг хэсэг юм хэмээн улс төр судлаач, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академийн дэд захирал Евгений Бажанов үзэж байна.