Орос улсад хүн амыг тоолох үндсэн үе эхэллээ. Бүх хүнийг бүр тойрог замд байгаа сансрын нисэгчдийг хүртэл тоолно. Хүн амыг тоолох 600 гаруй мянган ажилтан 10-р сарын 14-15-нд байр, орон сууцаар явж тус улсын хүн амын талаар мэдээлэл цуглуулна. Харин сансрын нисэгчид нэг холбоо барих үеэр тооллогын ажилтны асуултанд хариулна. Тооллогоор Орос улсад хэдэн хүн, ямар сууринд, хэдэн эрэгтэй, эмэгтэй, мөн тэднээс хэд нь сурч, ажиллаж байгаа, хэдэн хүн тэтгэвэрт суугаа зэргийг тодруулна. Яс үндэс зэрэг хүн амаас асуусны үндсэн дээр цуглуулах боломжтой мэдээлэл байна. Энэ мэдээллийг ямар ч баримт бичигт заагаагүй байдаг. ОХУ-ын үндсэн хуулиар тухайн хүн яс үндсээ өөрөө тодорхойлох ёстой. Энэ мэдээллийг ямар нэг байдлаар тодруулалгүй бүртгэх нь статистикийн үүрэг байна. Оросын хүн амын боловсролын түвшин, тэд ямар гадаад хэлтэй, хэдэн хүн эрдмийн зэрэгтэй зэргийг мэдэхэд сонирхолтой юм. Хүн ам зүй судлаачид гэр бүлийн байдлыг сонирхоно. Харин эдийн засагчид хүн амын ажил эрхэлэлтийн байдал, орлогын эх үүсвэр сонирхоно. Харин хэдий хэмжээний орлого олдог талаар хэн ч асуудаггүй. Үүний зэрэгцээ тухайн хүн дурын асуултанд хариулахаас татгалзах боломжтой. Орос улсад сайн дурын үндсэн дээр тооллогод хамрагдана. Оросын хүн амын талаар дээд зэргийн үнэн мэдээлэл авч, хэнийг ч мартахгүй байх нь хүн амын тооллогын гол зорилт юм. Мэдээлэл цуглуулах 200 орчим сая хуудас хэвлэсэн гэж Оросын статистикийн албаны тэргүүн Александр Суринов ярилаа. Манайд хүн амын тооллогын гурван төрлийн хуудас байгаа. Орос улсад байнга оршин суудаг хүн бүр бөглөх учиртай хүн амын тооллогын "Л" хэлбэрийн хуудас байна. Өөрөөр хэлбэл иргэний харьяал, төрсөн газар, яс үндэс зэргийг үл харгалзан манай улсын нутаг дэвсгэрт нэг болон түүнээс олон жил оршин суугаа хүн байна. Гадаадын орны элчин сайдын яамын ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд үүнд багтахгүй. Орон сууцны байдлын талаарх "П" хэлбэртийн хуудас байна. Манай улсын нутаг дэвсгэрт түр оршин суугаа, өөрөөр хэлбэл нэг жилээс доош хугацаатай суугаа хүн амын бөглөх "В" хэлбэрийн хуудас байна. Тэдэнд маш энгийн асуулт тавина. Том хотуудын мэдээлэл цуглуулахад хамгийн хүнд байна гэж Оросын статистикийн албаны ажилтинууд тэмдэглэж байна. Энд хүмүүс тооллогод хамрагдахаас их татгалздаг байна. Тэд хувийн аюулгүй байдлын үүднээс, тооллогын үеэр цуглуулсан мэдээллийг тэдний эсрэг тухайлбал хууль бус цагаачдыг илрүүлнэ хэмээн эмээдэг байна. Тооллогын ажилтнууд паспорт эсвэл өөр ямар нэг баримт бичиг шаардахгүй. Бүх мэдээлэлд нэр ус тавихгүй, хэн нэгнийг таних аргагүй. Оросын хүн амын 88 хувь нь хүн амын тооллогын ажилтны тавьсан асуултанд хариулахад бэлэн болох нь социологийн судалгааны дүнгээс тодорхой байна.