Орос улс Абхаз, Өмнөд Осеттэй харилцаагаа хэвийн болгохыг Гүржид уриаллаа. Тбилис улс төрийн хувьд тодорхойлох цаг болсон. Цаашид үүнээс бултах нь утгагүй, ирээдүйгүй хэрэг хэмээн Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин Интерфакс агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Тэрээр Өвөрбайгалийн аюулгүй байдал, тогтвортой байдлын талаарх олон улсын мэтгэлцээнд оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Тэдний ээлжит 13 дахь уулзалт өнөөдөр Женев хотноо эхэлсэн юм. Гүржийн цэрэг 2008 онд Цхинвалд цөмрөн орсны дараа бүс нутагт нөхцөл байдал хурцадсан юм. Тухайн үед Орос улс халдан түрэмгийлэгчийг энх тайван тогтооход шахах ажиллагаа явуулсан юм.