Орос улсын Сангийн сайд Алексей Кудрин дэлхийн эдийн засаг шинэ сорилыг үр нөлөөтэй, хурдан шийдэх чадваргүй байгаад түгшиж байгаагаа илэрхийлэв. Эдийн засгийг сэргээх үйл явц нэлээд саарсан гэж Орос-Европын Холбооны санхүүгийн бодлогын асуудлаарх тав дахь бүгд хурлын үеэр тэрээр ийнхүү мэдэгдэв. Улсын дэмжлэгэд түшиглэсэн хямарлын дараа хурдан хөгжих үе дуусч байна хэмээн тэр үзэж байна. Зарим орон үндэсний валютын ханшнаас ашиг олохыг ородож байгаа нь тогтворгүй байдлын бас нэг шалтгаан гэж Алексей Кудрин хэллээ.