АНУ -д  Лещинскийнхний хэргийг шүүх хурал өнөөдөр болно. Тэд Орос улсаас үрчилсэн 3 охиноо зэрлэгээр тамласнаас ийнхүү шүүгдэж байна. Охидын нэг сургуульдаа нүүр нь хөхөрсөн  ирснээс  хэрэг манджээ.Тэдний эцэг, эх хүүхдээ шийтгэж хадаасан дээр сунайхыг шаардаж байсан нь илэрсэн байна. Охид 12-14 настай.  Америкт  үрчлүүлсэн орос хүүхдүүдийг удаа дараа доромжилж, амь насанд нь хүрснээс хойш Москва  тус улсад хүүхэд үрчлэхийг түр зогсоогоод байна. Хэрцгий  эцэг эхийн гарт 1990-ээд оноос хойш нийт 16 хүүхэд амиа алджээ.