Орос улс  Хятадын  өмнөд хэсэгтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтой боллоо. ОХУ-аас Гуанжоуд суугаа Ерөнхий консул Сергей Котов ийм бодолтой байгаагаа хэлэв. Хятадын өмнө зүгт орос улсын бизнес төдийлөн хөгжөөгүй. Гэсэн ч,  хоёр улсын  бараа эргэлт өсч байна. Тухайлбал Гуандун мужийн худалдааны эргэлт жил бүр 5 тэрбум  доллар байна. Оросын компаниудыг татах хэд хэдэн  шалтгаан бий. Бид цөмийн  болон усан онгоцны үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж боломжтой. Онгоцны үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад муугүй дүр зураг харагдаж байна. Хятадын тал эдгээр салбарыг их сонирхож байгаа. Тухайлбал Орос улсын нисдэг тэрэг, мөн манай улсын эрчим хүчний  машин үйлдвэрлэлийн салбарт  хамтран ажиллахыг хятадын тал их сонирхож байна гэж Орос улсын консул онцлон тэмдэглэв.