Олон Улсын Олимпийн Хороо / ОУОХ/  2014 онд Сочи хотод  болох Өвлийн Олимпийн бэлтгэл ажилтай танилцаж сайн үнэлгээ өгч, Орос улс эдгээр тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Энэ тухай ОУОХ-ны 2014 оны Сочи хотод  Өвлийн Олимпийн бэлтгэл ажлыг зохицуулах хорооны тэргүүн  Жан-Клод Килли ОХУ-ын Ерөнхий сайд В,Путинтэй спортын цогцолборыг узэж танилцах уедээ мэдэгдэсэн байна. Тухайлбал, В.Путин болон ОУОХ-ны төлөөлөгчид Адлер-Красная Поляна хоорондын зам барилгын ажилтай танилцжээ.Уг замаар үзэгчид болон Олимпийн тамирчид спортын объектэд хүрэх юм. Замын урт 125 км бөгөөд авто болоод төмөр замыг зэрэгцүүлэн тавьжээ.Тус зам 6 хонгил, 36 төмөр замын цогцолбор, 31 автозамын гүүрээс бурджээ. Авто болон төмөр замыг зэрэгцүүлэн тавьсан нь Олимпийн тосгоноос өндөр ууланд Красная Поляна хүртэл ердоо 30 хүрэхгүй хором явна. Уг ажил 2013 онд дуусана.