Оросын Алс Дорнодын Чукотка, Камчаткийн хязгаар, Магадан мужид Бүх оросын хүн амын тооллого эхэллээ. Оросын статистикийн албаны мэдээгээр хүн амын тооллогын эхний үр дүнг 2011 оны 4-р сард дүгнэж, 2012 оны 4-р улиралд эцэслэн дүгнэхээр төлөвлөж байна. Орос улсад 1722 онд хүн амыг анх тоолоход тухайн үед 14 сая хүн байсан юм. Бүх оросын хүн амын тооллогын 2002 оны сүүлийн үеийн мэдээгээр тус улс хүн амын тоогоор дэлхийд долдугаар байрт оржээ. Тус улсын хүн ам 145 сая 200 мянган хүн байжээ.