Зөвлөлтийн алдартай лимузин "ЗиМ" өнөөдөр 60 нас хүрч байна. Машины хэмжээ Сталин, улс орны дээд удирдлага сууж байсан ЗиС110 машин болон энгийн хэрэглэгчдийн "Победа" маркийн машины хооронд байна. Автомашин цагт 120 км хүртэл хурдалж, гурван эгнээ суудалтай зэрэг урьд байгаагүй зохион бүтээх шийдлээр ялгарч байв. Энэ машиныг дунд түвшний түшмэдэд зориулжээ. Дараа нь илүү энгийн загвартай болж, такси парк, энгийн иргэдэд худалдах болсон юм. 1950 оны эцэст "ЗиМ" хуучирч, домогт "Чайка" машинаар сольжээ.