Орос улсын эдийн засаг энэ жил 4 хувиаар өснө. Харин Холбооны төсвийн алдагдал төлөвлөснөөс доогуур 3,5 хувиас давахгүй. Төв банкны нэгдүгээр орлогч дарга Алексей Улюкаев энэ тухай уламжлав. Үүний зэрэгцээ улс оронд инфляц ирэх оны 2-р улиралд буурч эхэлнэ. Мөн Орос улсын олон улсын нөөц дахин 500 тэрбум долларт хүрснийг Улюкаев тэмдэглэв.