Ханой хотод АСЕАН болон Австрали, Энэтхэг, Хятад, шинэ Зеланд, Бүгд найрамдах Солонгос улс, Орос улс, АНУ, Япон зэрэг яриа хэлэлцээний түнш 8 орон батлан хамгаалахын асуудлаар зөвлөлдөв. Энэ зөвлөлгөөн тогтмол болно. Эхлэл гарцаагүй үр нөлөөтэй. Зүүн өмнөд Азид терроризмтай тэмцэх, байгалийн гамшигт хариу арга хэмжээ авах, тэнгист аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг зохицуулахад батлан хамгаалахын зөвлөлгөөний шинэ механизм түлхэц болно. Үүний зэрэгцээ энэ асуудал зөвхөн зүүн өмнөд Азийн орнуудад чухал биш хэмээн оросын улс төр судлаачид тэмдэглэж байна. Зүүн Өмнөд Ази тусгай нутаг дэвсгэр бус Ази Номхон далайн өргөн бүс нутагт багтдаг гэж Гадаад хэргийн яамны Дипломат академийн олон улсын харилцаа, эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал Евгений Бажанов ярьж байна. Ази Номхон далайн бүс нутгийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд шийдэхгүй бол дэлхийн бөмбөрцөгийн зүүн хэсэгт жинхэнэ энх тайван, тогтвортой байдал тогтоох аргагүй хурц асуудал хэвээр үлдлээ. Энэ Солонгосын хойгийн асуудал, цөмийн зэвсэг дэлгэрүүлэх аюул занал, АНУ тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцох, ердийн зэвсгээр хөөцөлдөх, нутаг дэвсгэрийн маргаан, бүс нутаг, дэд бүс нутгийн түвшинд манлайлахаар өрсөлдөх зэрэг юм. Аюулгүй байдалд нүүрлэж байгаа аюул занал, сорилыг хэрхэн шийдэх вэ? ЗХУ 1969 онд Азид хамтын аюулгүй байдлын систем байгуулахыг санаачилж байсан гэж Е.Бажанов сануулав. Тухайн үед энэ санааг үгүйсгэсэн. Бээжин энэ санааг "Хятадыг бүслэх" оролдлого, харин америкийн талыг баримталдаг орнууд Москвагийн саналыг суртал ухуулыг башир арга хэмээн үзсэн юм. Цаг үе өөрчлөгдсөн. Зөвлөлт-хятадын зөрчил, Энэтхэг хятадын хойгийн халуун дайн, хүйтэн дайн ард хоцорсон. Аюулгүй байдлыг хангах хоёр талын болон олон талын янз бүрийн механизм эрчээ авч байна. Азид хамтын аюулгүй байдлын систем байгуулах санааг дахин дэвшүүлэх цаг ирсэн бололтой. Ханойгийн энэ удаагийн санаачилга систмеийн үндэс байж болох юм. Гэхдээ үүнийг бүтээхэд багагүй хугацаа болно.