Валютын ханш бууруулах дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын тоглоом эрчимжиж байна. Хямарлаас хурдан гарах найдвар тасарсан улс орнууд үндэсний валютын ханшийг бууруулж бараа таваарын эрэлтийг ихэсгэж, энэ үйл явцыг өөрсдөө шуурхайлахыг оролдож байна.  Хятадыг юанийн ханшаа бэхжүүл хэмээн эхлээд АНУ, дараа нь Европ шаардахыг Япон нэлээд дуугүй ажиглаллаа. Дараа нь Токио өөрөө аажмаар иенийн ханшийг бэхжүүлж эхэллээ. Үүний дүнд иен шууд 4 хувиар хямдарлаа. Ингээд зогссонгүй. Японы засгийн газар иений ханшийн өсөлтийг барихын тулд шинээр валютын интервенц хийхэд бэлэн болохоо мэдэгдэв. Колумби үүнтэй ижил бодлого хэрэгжүүлж байна. Бразил гадаадын санхүүгийн хөрөнгө оруулалтад ногдуулах татварыг хоёр дахин нэмлээ. Америк хэвлэх машинаа ажиллуулж, долларын ханшийг бууруулахыг хичээж байна. Эцсийн дүнд Бразилийн сангийн сайд Гвидо Матега дэлхийд "валютын дайн" болж байгааг олж харж, ОУВС-ийн захиран зарцуулагч захирал Стросс Кан үүнийг тэмдэглэв. Нэр хүндтэй олон шинжээч гоё сайхан тодорхойлолтоос татгалзаж, болж байгаа үйл явцыг нэрээр нь нэрлэхийг уриалж байна. Дэлхийн улс орнууд эдийн засгийн хямарлын шинэ үед орж байна. Үүнээс өмнө болсон бүхэн зүгээр бэлтгэл байсан: Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнууд татвараар цуглуулснаас илүү их зарцуулж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Улс дампуурч хэрхэвч болохгүй. Европын бүс тэр аяараа Грекийг өрнөөс салгаж байсныг санацгаая. Тэгэхлээр эргэлтэд байгаа мөнгөний хэмжээг ихэсгэж өрийг үнэ цэнэгүй болгох нь өрнөөс гарах цорын ганц арга байна. Харин инфляц дэлхийн нийтийн эдийн засагт аюултай цохилт болно гэж РБК аналитик мэдээллийн агентлагийн газрын захирал Александр Яковлев "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа анхааруулав. Валютын зах зээлд Төв банк дурын интервенц хийхэд эцсийн дүнд хэвлэх төхөөргөө ажиллуулж, үнийн дарамт ихсэж, инфляц өснө. Аливаа улс орны төв банкны үйлдлээр үндэсний валютын хатуу валюттай харьцах ханшийг бууруулж дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх оролдлого нь тухайн эдийн засаг болон дэлхийн эдийн засагт хохиролтой. Тэгээд тун удахгүй барааны эрэлт буурна гэж шинжээч сануулж байна: Дэлхийн экспортын байр сууринаас үзэхэд валютын дайн утгагүй юм. Урт хугацаанд нэг орны бараа үнээр өрсөлдөх чадвар дээшилж, нөгөөгийн нь гавихгүй юм. Хэрэв тийм бол валютын дайнд татагдан орсон улс бүр импортын барааны замд хашлага барих хэрэгтэй болно. Энгийн үгээр худалдааны дайнд оролцоно. Тэгэхлээр валютын дайн инфляц, мөн олон улсын худалдаа сулрах хоёр сүйрэлд хүргэнэ. Таагүй байдал үүсэнэ. Тиймээс энэ валютын тулаан орон нутгийн шинжтэй, янз бүрийн орнууд бие биеэ айлгахын тулд ийм арга хэрэглэж байна. Энэ удаагийн валютын дайн дэлхийд аюул нүүрлээгүй, валютын ханшийг бууруулж ашиг олох боломж богино хугацааны шинжтэй. Тэгэхлээр валютын ханш янз бүрийн гүрний өрсөлдөөний тэмцэлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхгүй. Өнөөгийн байдал шинэ хямарлын урьтал нөхцөл байж болно гэвэл валютын түүх эрчимжихээс сэргийлэх бүхий л арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг юм.