Энэ жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобогийн гэргий  хууль бусаар гэрийн хорионд байлгаж байгааг эсэргүүцж буйгаа БНХАУ-ын эрх баригчдад илэрхийлэв. Тэрээр энэ тухайгаа Twitter интернет-сайтад тэмдэглэв. Лю Сяобо хятадын өнөөгийн бүтцийг нураахыг уриалснаас 2009 онд 11 жил шоронд хорих ял авч, одоо шоронд хоригдож байна. Нобелийн шагналтныг суллах хэд хэдэн орны уриалгыг Бээжин эсэргүүцэж, БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн нэрлэлээ.