Сонгуулиар Киргизийн парламентад төлөөлөлтэй болсон таван нам саналын хуудсыг гараар тоолохоор тохиролцов. Парламентад төлөөлтэй болоход ердөө 0,16 хувийн санал дутсан "Нэгдсэн Киргизстан" нам тус улсын хууль тогтоох байгууллагад төлөөлөлтэй болохын тулд ийм хүсэлт гаргажээ. Сонгуульд 5 хувийн хязгаарыг давсан намын удирдагчид зөвшөөрвөл саналын хуудсыг дахин тоолоход бэлэн хэмээн Киргизийн Сонгуулийн төв хороо урьд мэдэгдсэн юм. Сонгуулийн 300 хэсэгт саналын хуудсыг дахин тоолно.