0Оросын ГЛОНАСС навигацийн системийн гурван хиймэл дагуулыг ашиглалтад оруулав. Хиймэл дагуулыг 9-р сарын 2-нд Байконураас хөөргөснийг Роскосмос компани санууллаа. ГЛОНАСС системийн тойрог зам дахь бүлгийн бүрэлдэхүүнд сансрын 26 аппарат байна. Эдгээрээс 21 хиймэл дагуулыг зориулалтаар, гурван хиймэл дагуулд техникийн үйлчилгээ хийж, хоёр нь нөөцөнд байна. Системийн навигацийн дохиог оросын нийт нутаг дэвсгэрт тасралтгүй хүлээж авахад дор хаяж 18 хиймэл дагуул, дэлхийн хэмжээнд 24 хиймэл дагуул ажиллах ёстой. Роскосмос компани энэ оны эцэст "Глонасс-М" төрлийн гурав, "Глонасс-К" төрлийн шинэ үеийн нэг хиймэл дагуул  тойрог замд гаргахаар төлөвлөж байна.