Чилийн аврагчид Копиано хотын уурхайд осол гарсны дараа 700 метрийн гүнд боогдсон 33 уурхайчнаас 5 хүнийг дээш гаргажээ. Тэд газар дор 69 хоног байсан юм. Тэднийг тусгай бортгоор нэг нэгээр дээш гаргаж байна. Өнөөдөр эхэлсэн аврах ажиллагаа 36 цаг үргэлжлэх төлөвтэй. Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньера ослын газар байна. Сан-Хосегийн уурхайг аюулгүй байдлын үүднээс хааж, тэнд уурхайчдын гавьяаны төлөө хөшөө босгоно.