ОХУ-ын Сангийн сайд, засгийн газрын дэд сайд Алексей Кудриныг Орос улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахад идэвхтэй оролцсоны төлөө Стольпины медалиар шагналаа. Сүүлчийн хааны үеийн шинэчлэгч, ерөнхий сайд Петр Стольпины алдараар нэрлэсэн энэ шагналыг засгийн газар 2008 оноос "улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн стратегийн зорилтыг шийдэхэд оруулсан хувь нэмрийн" төлөө олгох болжээ. Алексей Кудрин мягмар гаригт 50 нас хүрч, нэр хүндтэй "Euromoney" сэтгүүлийн хувилбараар 2010 оны шилдэг сангийн сайдаар шалгарчээ. Орос улс дэлхийн хямарлыг гарз багатай даван туулахад тус болсон нефтийн үнэ өссөнөөс олсон орлогын илүү хэсгийг хадгалж, тогтворжуулах сан байгуулахад Алексей Кудрины оруулсан хувь нэмрийг  гадаадын шинжээчид үнэлжээ.