В.Путин өнөөдөр Сочи хотод ажлын айлчлал хийнэ. Орос улсын ерөнхий сайд Олон улсын олимпийн хорооны 2014 оны өвлийн олимпт бэлтгэх асуудал эрхэлсэн Зохицуулах комиссийн тэргүүн Жан Клод Килийн хамт барьж байгаа олимпийн объектыг шалгаж, тэмцээнд бэлтгэх асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайд Имеретины хөндийд Олимпийн цэцэрлэгт хүрээлэн барих үйл явцтай танилана. Айлчлалын хөтөлбөрт Красная Поляна уулын цэнгэлдэх хүрээлэн, Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн мөсөн ордонд тэмцээнд оролцогчид болон үзэгчдийг хүргэх ёстой "Адлер-Альпика-сервис" автомашин, төмөр замыг хослуулан барьж байгаа явцтай танилцана. Барилгыг 2013 оны 4-р сард барьж дуусгахаар төлөвлөж байна.