Бээжин хотод зөвлөлтийн болон оросын их дээд сургууль төгсөгчдийн Азийн 3 дахь уулзалт эхэллээ. ЗХУ болон ТУХН-ийн орнуудад сургууль төгсөгчдийн Хятадын холбоо уулзалтыг зохион байгууллаа. БНХАУ тунхаглахаас өмнө  1948 онд  хятадын 20 оюутан ЗХУ-д суралцахаар анх явсан юм. ЗХУ-ын үед Хятадад хэдэн мянган мэргэжилтэн бэлтгэж, хятадын аж үйлдвэр, шинжлэх ухаан, соёлын суурийг бүрдүүлсэн юм. Тэдний дунд хятадын их дээд сургуулийн 200 орчим ректор, 150 академич, 300 сайд нар байна.