Киргизийн  "Бутун Кыргызстан" намыг дэмжигчид парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэж, Бишкек-Ош  стратегийн ач холбогдолтой автомашины замыг өнөөдөр хаалаа. Тус нам сонгуульд 5 хувийн санал авах хязгаарыг даваагүй юм.  Намын удирдлага бус харин энэ оны 6-р сард цус урсгасан үндэстэн хоорондын мөргөлдөөн болсон Ош, Жалал-Абад мужийн хэд хэдэн дүүргийн оршин суугчид ийнхүү зам боохыг санаачилсан гэж намын штабаас мэдээлэв. Сонгуулийн төв комиссийн урьдчилсан мэдээгээр Киргизийн парламентад сонгуулиар таван нам төлөөлөлтэй болжээ. "Бутун Кыргызстан" намд 16 зууны хувийн санал дутсан байна.