Зүүн өмнөд Азийн орнууд оросын цэргийн техникийг эрчимтэй эзэмшиж байна. Индонезийн Батлан хамгаалах сайд Пурномо Юсгианторо долоо хоногийн өмнө "Султан Хасануддин" Агаарын зэвсэгт хүчний баазад оросын нисэх онгоцыг хүлээлгэн өгөх ёслолын үеэр Су-30 сөнөөгч нисэх онгоцоор ниссэн байна. Малайзын Батлан хамгаалах сайд өнгөрсөн жил мөн ийнхүү ниссэн юм. Ханой хотноо АСЕАН болон түнш орнууд батлан хамгаалахын асуудлаар зөвлөлдөж байна. Зөвлөлгөөнд зүүн өмнөд Азийн 10 орон, мөн "АСЕАН-ын яриа хэлэлцээний түншүүд" хэмээн нэрлэдэг 8 орны батлан хамгаалахын сайд нар оролцож байна. Орос улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал Николай Макаров зөвлөлгөөнд Орос улсыг төлөөлж байна. Манай тоймч Алексанр Редченко сэдвийг үргэлжлүүлнэ. Хэрэв Европт  хамтын аюулгүй байдлын механизм эрт дээр тогтсон бол Азид зөвхөн бүрэлдэж байна. АСЕАН-ын хүрээнд энэ уудаа уулзаж байгаа нь чухал алхам юм. Бүс нутгийн аюулгүй байдлын шинэ бүтцийн суурийг тавих үүднээс АСЕАН-ын түүхэнд анх удаа ийм хэлбэрээр уулзаж байна. Терроризмтай тэмцэх, дээрэм, байгалийн гамшигт хариу арга хэмжээ авах, маргаантай асуудлыг шийдэх зэрэг ярих сэдэв байна. Энэ удаа Солонгосын хойгийн байдал, Параселийн арал, зөвлөлгөөнд оролцож байгаа таван улсад хамаатай Өмнөд Хятадын тэнгис дахь Спратли цуваа арал зэрэг маргаан зэрэг бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлын зөрчилтэй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөгүй байна. АСЕАН-ын бүрэн хэмжээний түнш Орос улс тус холбоотой бүх талын харилцаагаа өргөжүүлж байна. Цэргийн яамдын шугамаар хамтран ажиллахад сүүл мушгиаагүй. Сайд, жанжин штабын дарга нар тогтмол уулзаж, цэргийн хөлөг онгоц харилцан очиж байна. АСЕАН-ын гишүүн орны тал нь Орос улсаас цэргийн техник, зэвсэг авч байна. Нээлттэй мэдээгээр одоо Малайз, Инонез, Мьянма, Таиландтай цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсан. Вьетнамтай нягт хамтран ажиллаж байна. Зүүн Өмнөд Ази манай уламжлалт зах зээл хэмээн Орос улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Холбооны албаны дэд захирал Вячеслав Зиркалн ярьж байна. Бид  Индонез, Вьетнамын зах зээлд зэвсэг байнга нийлүүлж байсан. Зэвсэг нийлүүлэлт буурч, өсч байсан үе бий. Гэхдээ бид энэ зах зээлээ алдаагүй. Зэвсэг худалдан авах нь дахин зэвсэглэх, шинэ номлол бий болох зэрэгт хамаатай, онцгой үйл явц юм. Орос улс түнш орнуудын дотоод хэрэгт үл оролцож, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах бодолтой байна гэж Вячеслав Зиркалн тэмдэглэв. Оросын зэвсэг маш нэр хүндтэй. Малайзийн эзэн хааны агаарын зэвсэгт хүчний шилдэг нисэгчдийн нэг хурандаа Кул Суури  Су-30 нисэх онгоцоор агаарт дүрс гарган ниссэний дараа энэ үнэхээр шилдэг нисэх онгоц хэмээн мэдэгдсэн юм. Дэлхийн өөр ямар ч сөнөөгч нисэх онгоцоор үйлдэх аргагүй бүхнийг оросын Су нисэх онгоцоор гүйцэтгэх боломжтой гэжээ. Тэрээр америкийн Ф-18, британийн "Хоук" зэрэг байлдааны янз бүрийн төрлийн нисэх онгоцоор нисч байсан юм. "Су" нисэх онгоц үлдвэрлэдэг оросын "Иркут" корпораци, Индонезийн үндэсний технологийн хөгжлийн агентлаг тус бүс нутагт нисэгчгүй нисэх аппарат бүтээх индонзеийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Оросын цэргийн техникийг худалдан авахад индонезийн засгийн газарт улсаас олгосон 1 тэрбум долларын зээлээр "нисэгчгүй нисдэг аппарат" бүтээх ажлыг санхүүжүүлж байна. Жакарт мөн Орос улсааас "Кило" ангилллын хоёр шумбагч хөлөг, Тэнгисийн цэргийн хүчинд нисэх онгоц худалдан авчээ. Оросын "Стерегущий" төслөөр Индонезид хоёр цэргийн хөлөг онгоц бүтээх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ цэргийн хөлөг онгоц ойрын зайд болон ойрын тулаанд ашиглах пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хэрэгсэлтэй, десантыг их буугаар  дэмжих, усны гадаргуу, ёсроолд байгаа байг усгах чадалтай олон байг устгах пуужинтай юм. Байлдааны туршилтын явцад сайн хэмээн үнэлсэн "Яхонт" эсвэл "Уран" ангиллын пуужин устгах өндөр нарийвчлалтай пуужин нь хөлгийн гол зэвсэг байна.  Таиландын хаан Пумипон Адульядет саяхан Тэнгисийн зэвсэгт хүчиндээ оросын үйлдвэрийн шумбагч хөлөг худалдан авахыг хүсч байна гэж мэдэгдсэнээр "улсын нууцыг задаллаа" хэмэн мэдээллийн агентлагийн бичиж байгааг . Брунейн султан Хассанал Болкиах оросын тусгай зориулалтын буудлагын зэвсэг худалдан авахыг үгүйсгэхгүй байна.