АНУ-ын хөрөнгө оруулагчид оросын "Сколково" инновацийн төвд тэрбум орчим долларын хөрөнгө оруулахад бэлэн байна. Google болон Intel компани ойрын үед Москва орчмын инновацийн төвд лабораториа нээх бодолтой байна. Энэ өдрүүдэд орос улсын нийслэлд ирсэн АНУ-ын Калифорни муж улсын дарга Арнольд Шварценеггер далайн чанадаас Москва хотод ийм мэдээ авчирлаа. Тэрээр Орос улсад ганцаараа бус нэрд гарсан бизнес эрхэлэгч, хөрөнгө оруулалтын сангийн удирдлага зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчидтэй ирсэн юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев саяхан америкийн Кремнийн хөндийтэй ижил төстэй төвийг Орос улсад байгуулах тухай мэдэгдсэн. Олон улсын бизнес сургууль хэдэн жил идэвхтэй ажиллаж байгаа Москва орчмын Сколковод энэ төвийг байгуулахаар тогтжээ. Дэлхийд нэрд гарсан эрдэмтэн зэрэг нэг санаатай баг бүрдүүлсэн. Тэдний дунд Нобелийн шагналтан, бизнес эрхэлэгчид ч байна. Үндсэн баримт бичгийг баталж, "Сколково" төсвөөс санхүүжүүлэх, мөн инновацийн төвийг барих газар олгох зэрэг техникийн асуудлыг шийдсэн юм. Удахгүй анхны инновацийн төсөл бий болно. "Хэлж яриснаа ажил хэрэг болгох" алхам хөрөнгө оруулагчдыг "Сколково"-д татаж байна гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович ярьж байна: Хангалттай олон компани "Сколково"-г сонирхож байна. Тэд энэ төсөл болон бизнесээ амжилттай хэрэгжүүлэхэд туршлага, мэдлэг, нөөцөө хаана ашиглаж болох, инновацийн хотыг судалж байна. Бараг энэ бүх компани бизнес-инкубатор, бүтээл судалгааны төв, мөн "Сколково"-д хөрөнгө оруулахаар зэхэж байна. "Сколково" дорвитой, төсөл хэмээн мөн ижил нэртэй сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг ярьж байна. Далайн чанадаас ийм өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь одоогоор сонирхолтой төсөл санал болгоход бэлэн оросын инновацийн компани болон америкийн хөрөнгө оруулалтын компаниудын хооронд итгэлцлийн харилцаа тогтооход энэ ээлжит алхам болж байна. Өрнөдийн хөрөнгө оруулагчид манайд ая тухтай байхад манай Сколково төсөл харилцаа холбоо тогтоох гүүр болох учиртай. Сколковод янз бүрийн төсөл тухайлбал хамтран санхүүжүүлэх зарчмаар хэрэгжүүлэх, зөвхөн инновацийн, оросын дээд сургууль, гадаадын мэргэжилтнүүд, мөн бүх зах зээлд эрэлт хэрэгцээтэй зүйл хийж байгаадаа итгэлтэй хүмүүс оролцсон туршлага зохион бүтээх төсөл  байна. Хамгийн гол нь Орос улс сонирхолтой зах зээл, хөрөнгө оруулахад таатай орчин гэдэгт итгэж эхэлж байна. Сколковод Массачусетс муж улсад байдаг шиг судалгааны хүрээлэн байгуулна гэж Intel корпорацийн ерөнхийлөгч асан, "Сколково" сангийн хоёр даргын нэг Крэйг Баррет ярьж байна. Орос улсад үйл ажиллагаа явуулж байгаа америкийн олон компани энэ төсөлд оролцох төлөвтэй. Үнэхээр маш сонирхолтой, ирээдүйтэй эхлэл хэмээн Крейг Баррет тэмдэглэв. Инновацийн төвийн барилгыг 200 тэрбум рублээр байгуулна. Ойрын гурван жилд ийм хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай. Төр засаг 100 трэбум рубль, хувийн хөрөнгө оруулагчид 100 тэрбум рублийн хөрөнгө оруулна. Их мөнгө ч, гарч байгаа зардал зохистой хэмэн "Сколково" сан үзэж байна.